0

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин сайжирчээ.
Иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.
Тус эмнэлэг тусламж үйлчилгээгээ тэлэн, Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын 40 мэс засал хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлжээ. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийж байгаа гэв.
Архангай аймаг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн учир элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүн гарчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.