dobu.mndobu

С.Шижирбат: Үндэсний бөхийн оргил цолуудын үнэ цэнийг хадгалмаар байна

С.Шижирбат: Үндэсний бөхийн оргил цолуудын үнэ цэнийг хадгалмаар байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулах асуудал хөндөгдөж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан спортын тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Үндэсний бөхийг XX зуунаас улс төрчид үеийн үед тоглож заваартуулж ирсэн түүхтэй, бичвэл маш их юм байна. 2006 оноос 2022 он хүртэл 5 жилд 1 удаа 1024 барилдууллаа, одоо болно. 2001 он хүртэл 10 жилд 1 удаа түүхт ойгоороо явж байлаа.

10 жилд 1 удаа бөхчүүдэд ёндоо бонус өгч байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цолны үнэ цэн чанарыг алдагдуулахгүйгээр гэсэн үг. 2 түрүүлж аварга цол авах, 1 түрүүлж аварга цол авах асар ялгаатай, маргах шаардлагагүй, хүний хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлдэг гажуудлыг засах ёстой, улсын цол авч чадахгүй байгаа бөхчүүдэд боломжийг нь 10 жилд 1 удаа олгож ёндоо бонусыг нь өглөө, болоо шүү дээ.

Илүү хөдөлмөрлөсөн бөхчүүд нь жил болгон цол аваад явдаг, харин ч өрөвддөг байдлаар энэ маань олон жил үзсийн гээд найраагаар цол авдаг жишиг байсаар ирсэн.

Үеийн үед л хэсэг бүлэг нь улсын цол авч хэсэг бүлэг нь аймгийн цолтойгоо үлддэг, жам ёсны зүйл шүүдээ, спортын жам юм.

Энэ жил 1024 барилдуулбал дахиад ганцхан түрүүлээд л аварга цол авах боломжтой, үндэсний бөхийн оргил цолууд болох Аварга, Даян аварга, Дархан аварга цолуудын үнэ цэнийг нь хадгалмаар байна.

2011, 2022 онуудад түүхт ойгоор түрүүлсэн С.Мөнхбат, О.Хангай хоёр бол ХХ зуунаас баримталж ирсэн дүрмээрээ аварга болсон.

Энэ жил 1024 барилдуулбал О.Хангайд Дархан аварга болох боломж гарч ирж байна. Хоёрхон түрүүлээд Дархан аварга болно гэдэг байж болшгүй гажуудал, О.Хангай олдсон боломжийг ашиглана л гэж үзнэ.

9 давж үзүүрлэсэн арслан, 9 давж түрүүлсэн арслангийн дээр эрэмбэлдэг гажуудлыг ч засаж чадахгүй байна, асар ялгаатай гэдгийг бөхчүүд бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Гарьд, заан, харцага, начин цолтнуудад ч хамаатай, 1024-д эдгээр цолуудыг авсан бөхчүүд дараагийн жилүүдэд цолоо баталж байж 512-д эдгээр цолуудыг авсан бөхчүүдийн дээр гарах ёстой" гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.