0

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ сарын 10-ний өдөр гүйцэтгэжээ.
Тодруулбал, М урьд өмнө удаа дараа ял, шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан.
Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлжээ.
Тэдний байршлыг Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар тогтоон баривчилсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.