0
Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” коллежийн 30 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр (2024.12.06) 17 цагаас болно. Энэхүү арга хэмжээнд уран бүтээлч багш, төгсөгч, оюутнуудын хамтарсан үзэсгэлэнг нээх юм. Уг үзэсгэлэн нь Монголын Дүрслэх урлагийн салбарын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлохуйц гайхалтай бүтээлүүдээс бүрдсэн гэдгийг Урлаг судлаачид онцолж байна.
Дашрамд дурдахад, уг арга хэмжээ нь Монголын Урчуудын Эвлэлийн "Пассаж" төв галерей дээр болох аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.