dobu.mndobu

Засгийн газрын "косметик хагалгаа"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-14

Засгийн газрын "косметик хагалгаа"

Монголын улстөрийн хаврын халуурал эхлэх УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт эхлэх бол үүнтэй зэрэгцэж засгийн газар үүрэгт ажлаа дулимагхан хийсэн сайд нартаа хариуцлага тооцож “косметик хагалгаа” хийх болжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд засгийн тэргүүний 30 хоногийн үүрэг даалгаврыг эрчим хүчний салбарт дорвитой хийж чадаагүй, салбарт нүүрлэсэн авлигын асуудлыг нүдэн балай, чихэн дүлий явж холбогдох удирдлага нь хэрэгт холбогдон дээлээ нөмөрч, намаасаа хөөгдсөн, цахилгаан эрчим хүчний доголдлын асуудлыг өнөөдрийг хүртэл засаж залруулаагүй гэх асуудлууд нь үндэслэл болж байгаа байх.

Монгол Улсын эрчим хүчний асуудлаа ХҮН-д даатгаж үзээд нэг алдъя гэсэн бололтой.

Харин Боловсролын сайд П.Наранбаярын хувьд боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч нарын цалин, хот хөдөөгийн боловсролын орчны ялгаа, сурагчдын сурч боловсрох эрх тэгш байдал, сургуулийн хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт гэх зэрэг асуудлаар суудлаасаа буух үндэслэл болж байна. 

Харин түүний оронд хуучин Боловсролын сайдаар ажиллаж байсан сонгогдсон тойрогт нь зуун жилийн түүхтэй гадаа 00-той, одоо хэр нь галлагаатай, нурж унах шахсан сургуулиудтай Хөвсгөл нутгийн түшээ Л.Энх-Амгалан ирэх бололтой.

Дээр дурдсан халаа сэлгээний асуудлаар ирэх долоо хоногийн эхээр хуралдах засгийн газрын ээлжит бус хурлаар шийдвэрлэх тухай эх сурвалжууд хэллээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.