0

Ираны шинээр сонгогдсон Дээд удирдагч Можтаба Хаменеигийн аюулгүй байдлын талаарх асуултууд нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг Орос руу явсан байж магадгүй гэсэн цуурхал хүртэл гарч байна.
Кувейтын өдөр тутмын "Аль-Жарида" сонин Ираны өндөр албан тушаалтны эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Можтаба Хаменеи 12-ны шөнө Оросын цэргийн онгоцоор Тегеранаас гарч, Москвад ирсэн байна. Можтаба яаралтай мэс засалд орсон бөгөөд одоогоор Оросын ерөнхийлөгчийн ордны тусгай тасагт хэвтэн эмчлүүлж байна гэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү эмчилгээг санал болгосон гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Путин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешикиантай утсаар ярихдаа Можтабаг Орост эмчлэхийг санал болгосон бөгөөд Ираны тал саналыг хүлээн авсан гэж мэдээлж байна.
Өнгөрсөн сарын 28-нд АНУ болон Израилийн Ираны удирдлагыг чиглэсэн агаарын дайралтын эхэнд Можтаба гэмтсэн байх магадлал өндөр байна. "Аль-Жарида" сонин барилгын нуранги түүний биеийн зүүн талд хүнд гэмтэл учруулсан гэж мэдээлсэн. Израилийн тагнуулын байгууллагууд Можтабагийн гэмтэл анх мэдээлснээс хамаагүй ноцтой байж магадгүй гэж дүгнэжээ."
Хуваалцах:
Масуд Пезешкиан: Иран хэзээ ч дайныг эрэлхийлж байгаагүй ч нутаг дэвсгэрээ хамгаалахаас эргэлздэггүй
9 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.