0

Дорноговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар анги “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд танин мэдэхүйн аялал зохион байгууллаа.
Аяллын хүрээнд цэргүүд Дорноговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газруудаар зочилсон байна. Тухайлбал, тэд Хан Баянзүрх хайрхан ууланд очиж, нутгийн онцлог, байгаль орчны тогтоцтой танилцжээ.
Мөн цэргүүд Хамрын хийд болон энергийн төвд зочлон, уг газрын түүх, шашин соёлын өв, онцлогийн талаар мэдээлэл авч, сонирхсон байна.

Энэхүү арга хэмжээ нь цэргийн алба хаагчдын мэдлэгийг тэлэх, эх орныхоо түүх соёл, байгалийн өвийг таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил болсон гэж зохион байгуулагчид онцоллоо.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.