dobu.mndobu

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Доналд Трамп 162, Камала Харрис 62 электорал санал аваад байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Доналд Трамп 162, Камала Харрис 62 электорал санал аваад байна

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 5-нд эхэлсэн. Одоогийн байдлаар зарим мужид санал хураалт хаагдаж, урьдчилсан байдлаар аль нэр дэвшигч хэдэн санал авсан нь гараад байна.

Энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Камала Харрис нэр дэвшиж буй.

Монголын цагаар 10:30 цагийн байдлаар нэр дэвшигч Камала Харрис 7 мужид 28 сая 22 мянга 672 хүний буюу 62 электорал санал аваад байна. Харин Доналд Трамп 14 мужид 31 сая 359 мянга 587 хүний  буюу 162 электорал санал аваад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд 538 электорал саналаас дор хаяж 270-ыг авах ёстой.

Сануулахад, Доналд Трампын тухайд, 2016, 2020 онд тус тус ялалт байгуулсан билээ. Хэрвээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр буюу гурав дахь удаагаа сонгогдох юм. Харин Камала Харрис ялбал түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. 

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.