dobu.mndobu

BTS-ийн тоглолтын дараа фенүүд нь сайн дураараа гудамж, талбайг цэвэрлэжээ

BTS-ийн тоглолтын дараа фенүүд нь сайн дураараа гудамж, талбайг цэвэрлэжээ

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлаг энэ сарын 21-нд Сөүл хотод “The Comeback Live” тоглолтоо хийсэн билээ. Гишүүд нь хугацаат цэргийн албаа хаахын тулд дөрвөн жилийн турш завсарласан тэд дахин нэгдэж, шүтэн бишрэгчдийнхээ цангааг тайлсан юм.

Сөүл хотын Гванхвамуны талбайд үнэ төлбөргүй болсон тус тоглолтыг 100 мянга гаруй хүн үзжээ. Тоглолтын дараа "АРМИ" хэмээн нэрлэдэг тус хамтлагийн фенүүд нь сайн дураараа их цэвэрлэгээ хийсэн байна. Тэд тоглолтод ирэхдээ л нил ягаан өнгийн тууз зүүж, хогны уутаа барин ирсэн аж. Улмаар гудамж, талбай дахь хогийг түүж, эвдэрсэн зүйлсийг засжээ. Үзэгчдийн ярьж байгаагаар тоглолт болсон талбай огт хоггүй болсон байжээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.