dobu.mndobu

Хятадын 53, Өмнөд Солонгосын 1 иргэнийг Монгол Улсаас АЛБАДАН ГАРГАЛАА

Хятадын 53, Өмнөд Солонгосын 1 иргэнийг Монгол Улсаас АЛБАДАН ГАРГАЛАА

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалт хийж, 12 улсын 67 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. 

Тодруулбал, тус байгууллага хоёрдугаар сард төлөвлөгөөт 5, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулсан байна. 

Улмаар зөрчилд холбогдсон 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), 4 уригч иргэн (4 иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 5 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргасан байна.

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, 3 иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.