dobu.mndobu

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Батлан хамгаалах яам нэгдэв

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Батлан хамгаалах яам нэгдэв

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд тохиодог. Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээллэсэн харамсалтай тоо баримтыг дурдахад, 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа альдсан хүний тоо 4.5%, (22 байсан бол 23 болсон) хүнд гэмт хэрэг 20.2% (109 байсан бол 131 болсон), зөрчлийн тоо 24.3%-иар (7,517 байсан бол 9,343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12% (2,730 байсан) өссөн байна. Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насан хүрсэн эрэгтэйчүүд, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байна.

газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй

slow loris, газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй

 

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний хороо

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.