dobu.mndobu

Үхрийн цул махны үнэ өссөөр нэг килограмм нь 30,417 төгрөгт хүрчээ

Үхрийн цул махны үнэ өссөөр нэг килограмм нь 30,417 төгрөгт хүрчээ

Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар тус тус өссөн гэх статистик үзүүлэлт гарчээ. 

Ялангуяа махны үнэ бага хэмжээгээр өссөн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, үхрийн ястай махны үнэ нэг килограмм нь 26,515 төгрөгт хүрч, өмнөх долоо хоногийн 26,285 төгрөгөөс 0.9 хувиар нэмэгджээ.

Мөн үхрийн цул махны үнэ ч өссөн байна. Өмнөх долоо хоногт 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ долоо хоногт 30,417 төгрөг болж, ойролцоогоор 200 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ийнхүү мах болон гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөх хандлагатай байгаа нь иргэдийн амьжиргааны зардалд нөлөөлөхөөр байгааг эдийн засагчид онцолж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.