0

Яачихсан дүүрчихсэн Төр гэхээрээ ийм байдаг байна,аа. Бид нар ямар гээчийн “эх орон” гэж цээжээ дэлдсэн тэнэгүүдийг Төрийн ордондоо цуглуулчихсан юм.
Дэлхий нийтээр эдийн засаг уруудаж, дайны нөхцөл байдлаас үүдсэн хямралтай байхад улс орны парламентууд өдөр шөнөгүй ажиллаж хэрхэн хямралыг даван туулах тухай төлөвлөгөө боловсруулж байхад манай 42 гишүүнтэй сөрөг хүчин ажил хаячхаад эргүү О.Цогтгэрэл дарга нь өөрийгөө зөвтгөөд сууж байна.
Олон улсад хэмнэлтийн горимд шилжиж, өндөр хөгжилтэй улс орны парламентын гишүүд машин тэргээ хойш тавьж, нийтийн тээврээр хүртэл зорчиж байхад манай эрх баригчид улам бүр эрх мэдлийн төлөө эх захгүй шунаж, цэнхэр дэлгэцээр бүдүүн бүдүүн ярьж, том том машин хөлөглөн давхилдана.
Биднийг цахилгаан, шатахуун түлшээр хангадаг хойд хөрш маань дайны нөхцөл байдалтай гэрлээ таслан, шатахуун түлшнийхээ цоргыг хаахдаа тулж, өөрсдөө ч худалдааны хоригтой байхад дотоод сонгууль гэж хэрэггүй маргаан үүсгэж, Төрийн эрхийг авах тухай шаналан суугаа О.Цогтгэрэлээ зайлуулж туслаач, АН-ынхаан.
Хэзээ мөдгүй хаврын тариалалт, газар шорооны ажил эхэлнэ. Эрс тэс уур амьсгалтай улс орны хувьд урин цагт л ажлаа амжуулна. Үүний гол хөдөлгөх хүч болсон шатахуун, түлшний хомсдол бий болж, үнэд хүрэхийг сануулсаар байхад засгийн эрх, үгүйдээ нийслэлийн эрхийг авахаар зохион байгуулалттай ажиллагаа өрнүүлж байгаа нөхдөө цагдан хориоч, эрх баригчдаа.
О.Цогтгэрэл гэх гэнэн тэнэгийг баруун бүсийнхэн “Бидний төлөө ажиллаад өгөөрэй” гэж сонгосон биз дээ. Гэтэл өнөөх тэнэг нь 2028 онд өөрийгөө Ерөнхий сайд болно гээд бодчихсон, зүүднээсээ сэрж чадахгүй Төрийн ажил гацаан унтаж байна. Айсуй 2028 онд очихоор нь чулуу нүүлгээрэй, баруун бүсийнхээн.
О.Цогтгэрэл гэх усан тэнэг дарга нь улс төр хийж, эрх баригчдаа сөрөн ажил хаяж байна гэж ойлгоод байх шиг. Үгүй юм аа, Таныг сонгосон түмнээ Та хаяж байна гэсэн үг. Таны ажиллаж байгаа парламент чинь Таных ч биш, ард түмэн өөрсдөө сонгон байгуулдаг төлөөллийн байгууллага гэдгийг ойлгодог уу. Өөрөөр хэлбэл ард түмний байгууллага мэдэв үү. Гэтэл Ерөнхий сайд болно гээд ажлаа хаяад явчихдаг үгээгүй тэнэг шүү. Та ард түмнээ хаяад явчихаар яаж Ерөнхий сайд болох юм бэ. УИХ-ын гишүүн ч болж чадахгүй ш дээ.
Та бол АН-ыг тараачихгүй сонгуульд орвол их юм болно. Ийм намын дарга бүү хэл Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн дарга ч байхгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.