0

Ардчилсан намын бүлгээс тавьж буй шаардлагатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дууслаа.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал "Үүсээд буй цаг үеийн асуудлаар намын бүлэг хаалттай хуралдлаа. Бүлгийн гишүүд маань өөрсдийн саналаа тодорхой илэрхийллээ. Олон улсын түвшинд үүсээд байгаа нөхцөл байдлын хор нөлөө Монголд хэрхэн тусах талаар судалж, түүний эсрэг ажиллах төлөвлөгөөг боловсронгуй болгох чиглэлд бид илүү шаргуу ажиллах ёстой. Ийм үед УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн саад учрах ёсгүй. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх тал дээр бүлэг бүрэн чиг үүргээ хангаж ажиллахаар боллоо.
Мөн АН-аас болон манай гишүүдээс тавьж байгаа асуудлыг өнөө маргаашдаа Удирдах зөвлөлөөр ярьж, тодорхой шийдвэр гаргаж, түүнийгээ намын бүлэгт чиглэл болгохоор шийдлээ. Хуралд 52 гишүүн оролцсон, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцоогүй. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, эрх ашгийг хангах, эдийн засгаа одоо байгаагаас дордуулахгүй, иргэдийн амьдралд хүндрэл үүсгэхгүй байх үүднээс яаралтай тодорхой шийдэлд хүрнэ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.