0

Тайландын нийслэл Бангкок хотод байт харвааны Дэлхийн чансааны оноо олгох "Asia Cup-World Ranking Tournament, Stage I" тэмцээн гуравдугаар сарын 21-28-ны өдрүүдэд явагдаж буй юм.
Уг тэмцээний рекурв харвааны холимог багийн төрөлд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ.
Азийн наадмын аварга Б.Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ зэрэг бүрэлдэхүүнтэй манай улсын баг Хонконгийг 6:2, Малайзыг 5:3, хагас шигшээд Хятадын Тайпэйг 5:3, шигшээд Сингапурыг 6:2-оор буулган авснаар түрүүлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.