dobu.mndobu

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.11.06) болно.  Шүүх хурлыг аравдугаар сарын 21-нд товлосон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Хэргийг эргэн сануулбал, 2023 онд төсвийн мөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг нэр бүхий хуулийн этгээдүүд явуулсан байдаг. Улмаар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон. 

Эдгээр этгээд нь,  Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,  Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,  Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,  Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн,  нийт 24 хүнд холбогдох хэрэгт  Эрүүгийн хуулийн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хуваалцах:

|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.