0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн, удирдах ажилтны Улаанбаатар хотын салбар зөвлөгөөн” Дотоод хэргийн их сургуульд боллоо.
Зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийг бэхжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг бүс, орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай уялдуулахад бүх талын оролцоо, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Нэгдсэн зөвлөгөөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төрийн ордонд зохион байгуулах ба уг зөвөлгөөнд бүсүүдийн хөгжил, аюулгүй байддын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдал, хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, орон нутгийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, орон нутгийн хамгаалалтын асуудлаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.