dobu.mndobu

Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэл өглөө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "МАН-ын Бага хурал III хуралдаан амжилттай дууслаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайдад нэр дэвших тухай, УИХ дахь МАН-ын намын бүлэг, намын Удирдах зөвлөлд чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа. 

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж намын гишүүдийн 99.7 хувийн саналаар дэмжигдлээ. Бага хурлын шийдвэр гарсан учраас Ерөнхий сайдыг томилох процесс хуулийн дагуу шийдэгдэнэ. 

Мөн Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд нүүрлэж байгаа эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах чиглэлээр цогц хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэл өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах, бодлого үйл ажиллагааг нь дэмжих чиглэл өгсөн тогтоолыг баталж гаргалаа. Намын дарга Н.Учрал Ерөнхий сайдын ажлаа авчхаад цаг алдалгүй Засгийн газраа байгуулна гэсэн. Энд сайд дарга нарын асуудал яригддаггүй. Намын Удирдах зөвлөлийн хүрээнд яригдана. 

МАН авлига, хээл хахууль, улс орны язгуур эрх ашгийн эсрэг байгаа зүйлтэй хэзээ ч эвлэрч үзээгүй. Энэ байр сууриасаа ухраагүй, ухрахгүй.

Г.Занданшатарын Засгийн газар алдаа гаргаж огцорч байгаа юм биш. Төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргахын тулд төрийн хүний ёс жудаг, эр зориг гаргаж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна" хэмээн хэллээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.