0

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110 дугаар салбарын малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан хилчин байлдагч Г.Сумьяабазарыг эрэн хайх ажиллагаа 5 хоног үргэлжилсэний эцэст эсэн мэнд олжээ.
Г.Сумьяабазарын биеийн байдал хэвийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа Эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийн бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын тамгын газар, мөн аймгийн Онцгой байдал, Цагдаа, Тагнуулын газар, Цогт-Цэций сум дахь Дотоодын цэргийн 810 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай салбар, Номгон, Баян-Овоо сумын малчид, ард иргэд, Хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, ахмад хилчид, Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Хүрэлбаатараар ахлуулсан бүлэг “Оюутолгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлага, хамт олон, хилчин байлдагч Г.Сумьяабазарын гэр бүлийн гишүүд, Баян-Овоо сумын “Хар заг” багийн малчин Балжиннямын Бөхжаргал нар хамтран ажиллаж, хилчидэд сэтгэл санаа, эд материалын харамгүй дэмжлэг үзүүлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.