0

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр (2026.03.30) 09:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн ээлжит хурлаар нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцоно.
Мөн,
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
-Сангийн яам
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчдөлтийн яам
-Зам тээврийн яам
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
-Туул голын сав газрын захиргаа
-Экологийн цагдаагийн албаны төлөөлөл оролцох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.