dobu.mndobu

"Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөхийг нь булааж буй явдлыг таслан зогсоох үүргийг Засгийн газарт өглөө"

0

НийтлэлчAdmin

Огноо2023-04-03

"Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөхийг нь булааж буй явдлыг таслан зогсоох үүргийг Засгийн газарт өглөө"

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.04.03)

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хэлэлцэх асуудалд ороогүй ч гэсэн бүлгийн гишүүдийн зүгээс нэг санал тавьсан. Сүүлийн үед Монгол Улсад бизнесийг дарамтлах, зарим хүмүүсийн бизнесийг булаах, үл хөдлөх хөрөнгөд нь халдах үзэгдлүүд газар авлаа. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандсан. Бүлгийн гишүүд ч энэ талаар хэлж байна. Тийм учраас бизнес эрхлэгчдийг дарамталж байгаа, үл хөдлөх хөрөнгийг нь булааж байгаа, бизнесийн үйл ажиллагаанд нь халдаж байгаа явдлыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж, бүлэгт танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өглөө" гэлээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.