0

Солонгосын жүжигчин Жан Со Хи буюу “Эхнэрийн урхи” киноны гол дүр Үнжэ өөрийн нэр, зургийг нь зохих эрхийн дагуу зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа залилангийн фэйсбүүк-ийн талаар биечлэн анхааруулга өгчээ.
Энэ сарын 26-нд жүжигчин Жан Со Хи олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Монголд миний нэр, зургийг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн зарж байгаа бүхий үйл явдлыг саяхан мэдсэн бөгөөд хууль эрх зүйн арга хэмжээ одоогоор явагдаж байна" гэж мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Жан Со Хи "Та бүхэн хуурамч бүтээгдэхүүнд хууртахгүй гэж найдаж байна" гэж онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.