0

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдахаар болжээ. Барилдааныг тавдугаар сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.
Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой. Мөн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох аж. Жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.
Түүнчлэн уран гараа, дэвээтэй бөхийг шалгаруулах аж. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 27-нд UNIQ аппликейшнээр бүртгэх бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны дотор бүртгүүлбэл хураамж 30 мянган төгрөг, дөрөвдүгээр сарын 27-ны дотор бүртгүүлбэл 50 мянган төгрөгийн хураамж авах юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.