dobu.mndobu

ЦЕГ: "Дуудлагын жолооч" гэх нэрээр дээрэм хийсэн хэргийг шалгаж байна

ЦЕГ: "Дуудлагын жолооч" гэх нэрээр дээрэм хийсэн хэргийг шалгаж байна

Энэ сарын 21-ний 04 цагийн орчимд дуудлагын жолоочид дээрэмдүүлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудсан бөгөөд жолооч хэмээн ирсэн бүлэг этгээдүүд гар утас болон үнэт эдлэлийг нь дээрэмдсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аюулгүй байдлаа хангаж, баталгаатай такси болон дуудлагын жолоочийн үйлчилгээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.