0

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат ногоон бүсэд эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
.png)
Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газрын алба хаагчид ногоон бүсийн 31 чиглэлд ой хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
.png)
Нийслэлийн ногоон бүсийг шар өвсний гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөнт эргүүл хяналтын арга хэмжээ 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 5 удаагийн ойн гал түймэр бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт-2, Чингэлтэй дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 удаа бүртгэгдэж 37,8 га талбай өртөж, 40,9 сая төгрөгийн хохирол учирсан. Мөн 356 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдэж, 430,62 га талбай өртсөн байна.
Ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.