0

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр /2026.04.03/ 15:00 цагт 3333 сурагч Сүхбаатарын талбайд уншина.
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” сургуулийн захирал С.Нэргүйдаваагийн санаачилгаар 2017 оноос хойш “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүр уламжлал болгон 3333 сурагч уншиж хэвшсэн байдаг. Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилгоор “Тусгаар тогтнол” шүлгийг унших арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.