dobu.mndobu

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 13 дугаар хороонд ажиллав

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 13 дугаар хороонд ажиллав

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин 7 хоногт 20 хороонд очиж ажиллаж, хороо тус бүр дээр иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, хамтран шийдвэрлэх ажил эхлүүлжээ. 

Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 13,  дугаар хороодод ажиллаж, хороодын Засаг дарга нартай уулзан үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.

Эдгээр хороодод нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025-2026 онд орон сууцны барилгын засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, явган хүний зам, тохижилтын ажил, дулааны эх үүсвэр, авто зам, ногоон байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Дэнжийн 1000 орчимд дулааны тархмал эх үүсвэр байгуулах, шинэ цэцэрлэг, сургууль барих, Сөүлийн гудамжны ус зайлуулах шугам, Сэлбэ орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мөн зарим хуучин орон сууцны барилгыг буулган дахин барих зэрэг ажлууд багтаж байна. 

Мөн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ 20 минутын хот” төслийн явцтай танилцсан бөгөөд уг төсөл нь 158 га талбайд 45 мянга гаруй иргэний нийгэм, соёл, үйлчилгээний хэрэгцээг цогцоор нь хангах зорилготой аж. Төслийг 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Цаашид уг төслийн хэрэгжилтийг дэмжиж, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, хүртээмжтэй, ухаалаг хот байгуулалтыг бодлогоор дэмжин ажиллах болно гэжээ. 

Түүнчлэн төлөөлөгчийн зүгээс 2026 онд Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг бүрэн камержуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээ илэрхийлжээ. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.