dobu.mndobu

МУГЖ Э.Лхагва-Очир ЦХИХХ-ны сайд Ч.Номинд "залилуулжээ"

МУГЖ Э.Лхагва-Очир ЦХИХХ-ны сайд Ч.Номинд "залилуулжээ"

"Physical Asia"  шоуны оролцогч, МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн гэгдэх "Монгол HD" телевизээс ажил гүйцэтгэсэн төлбөрөө авч чадахгүй яваа тухайгаа мэдэгджээ.

Тодруулбал, Э.Лхагва-Очир цахим хуудастаа "Акро Монголиа нь ОРИ студиос ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэгдүгэр сарын 10-ны өдөр циркийн үзүүлбэрээ бүрэн хэмжээгээр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар ОРИ студиос ХХК гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн шилжүүлээгүй болно. Ажил гүйцэтгэсэн өдрөөс хойш нэг сараас илүү хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ нь бизнесийн ёс зүй, гэрээний үүргийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэж үзэж байна" хэмээн бичжээ. 

"Акро Монголиа" нь Э.Лхагва-Очирын өөрийнх нь байгуулсан компани байгаа юм. Харин "ОРИ студиос" нь УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хувь эзэмшдэг компани бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ юм.

Үндсэндээ, МУГЖ Э.Лхагва-Очир Ч.Номинд "залилуулсан" байгаа юм.

МУГЖ Э.Лхагва-Очирын гаргасан мэдэгдэл: 

Ч.Номин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "ОРИ студиос" ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь:

 

"ОРИ студиос" ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл:

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.