dobu.mndobu

Барилгын салбарын 3 талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Барилгын салбарын 3 талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.04.09/ барилгын салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нийт алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгын нэгдсэн холбооны удирдлагуудтай барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэхүү 3 талт хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баримталсан бөгөөд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны талаар тусгаснаараа илүү онцлогтой юм.

Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарын албан хаагчдын хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг илүү сайжруулахаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны зэрэг ажлыг гүйцэтгэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр олон талаар хамтран ажиллах боломж бүрдсэн гэдгийг тодотголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.