dobu.mndobu

Ц.Сандаг-Очир: Зөвшөөрөл бүрэн олгоогүй байхад ажил эхлүүлсэн учир Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийг торгоно

Ц.Сандаг-Очир: Зөвшөөрөл бүрэн олгоогүй байхад ажил эхлүүлсэн учир Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийг торгоно

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлээс хэрэгжүүлж буй тус төслийг яамнаас түр зогсоох шийдвэр гаргаад байгаа юм. 

Тэрбээр "Туулын хурдны замыг түр зогсоохоор болсон. Учир нь аливаа компани төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд яамны зүгээс хууль эрх зүйн хүрээнд хоёр материал шаарддаг юм. Тухайн компани төслийг эхлүүлэхээсээ өмнө байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг гаргаж, БОУАӨ-ийн яамаар хянуулан, эцэслэн батлуулах ёстой.

Туулын хурдны замын төслийн тухайд, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ гуравдугаар сарын 19-нд Мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Харин 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Гэтэл ажлаа эхэлчихсэн.

БОУАӨ-ийн яам төсөл хөтөлбөрийг гацаах гээд байгаа юм ер байхгүй. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Бид төслийг байгаль орчинд хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна, түүнийхээ хор хохирлыг хэзээ яаж барагдуулж, нөхөн сэргээлт хийхийг нь үнэлж, боловсруулна.Төслийг түр эсхүл бүр зогсоох эсэх асуудал нь тухайн захиалагч болон гүйцэтгэгч компаниас хамаарна. Өөрсдөө менежментийн төлөвлөгөөгөө яаралтай боловсруулаад яаманд өгч, бид боломжтой эсэхийг нь хянаж баталгаажуулаад өгөх ёстой.

Судлаач, эрдэмтдэд найдаад Мэргэжлийн зөвлөлөөр баталчихсан зүйлд миний зүгээс ярих юм огт байхгүй. Одоо менежментийн төлөвлөөгөөгөө яаралтай боловсруулаад ир гэж байгаа юм. Ингээгүй тохиолдолд ажил эхэлж болохгүй. Гэтэл ажил эхэлсэн учраас гүйцэтгэгч компанид торгуулийн арга хэмжээ авна" хэмээн хэллээ.   

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.