dobu.mndobu

АТГ: “Ногоон автобусны” хэрэгт 27 этгээдийг яллагдагчаар татан шалгаж, 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан

АТГ: “Ногоон автобусны” хэрэгт 27 этгээдийг яллагдагчаар татан шалгаж, 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргийг шалгаж дуусган, нийт 55 хавтас материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүнд Улсын Их Хурлын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын 4 иргэн, хувийн хэвшлийн 4 албан тушаалтан багтжээ.

Хэргийн улмаас учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх үүрэг хүлээсэн ч бодит байдал дээр “Евро-2” стандартын “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Мөн нийлүүлсэн автобуснууд нь гэрээнд заасан техникийн шаардлагыг хангаагүй зөрчил илэрчээ. Тухайлбал:

  • Хийн нум амортизатортой байх ёстой түдгэлзүүлэх системийг хавтсан нумтайгаар нийлүүлсэн
  • Зорчигчийн зааланд 6-аас доошгүй халаалтын төхөөрөмж байх ёстой ч ердөө 4-ийг суурилуулсан
  • Вакум, аюулгүй, онгойдог цонхны оронд дан шил ашигласан
  • Дулаан тусгаарлалт, галд тэсвэржилтийн шаардлага хангаагүй
  • Хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, ажиллах боломжгүй байсан

Шинжээчдийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн стандартын бус аргаар, олон төрлийн эд анги хослуулан угсарсан нь тогтоогдсон байна.

Одоогоор “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.