dobu.mndobu

Сорилт, Боломж ба Шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдав

Сорилт, Боломж ба Шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдав

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Судалгаа – хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин: Сорилт, Боломж ба Шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа.

Тус бага хурал нь залуу судлаач, оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчны талаарх шинэлэг санаа, шийдлийг хэлэлцүүлэх, бодлогын түвшинд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилготой байв. Шалгарсан оюутнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, дижитал хөгжил, хөдөө аж ахуй, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлснээс:

Тэргүүн байр – Х.Сувдмаа (СЭЗИС)  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын эдийн засгийн салбаруудад үзүүлэх нөлөөлөл”

Дэд байр – Э.Дөлгөөн, Б.Отгонзаяа, О.Тэмүүлэн (МУИС-ийн ХЗС) “Монгол Улсад reit (үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан)-ийг нэвтрүүлэх эрх зүйн боломж ба хөрөнгө оруулалтад үзүүлэх үр нөлөө”

Гутгаар байр – Г.Төрмөнх, Н.Сэр-Од (МУИС, Бизнесийн сургууль) “Монгол Улсын валютын зах зээлийн дарамтыг урьдчилан таамаглах нь”

Тусгай байр (2) – Ч.Тэлмэн, А.Жаргалмөнх (МУИС, Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль) “Хиймэл оюун ухаанд суурилсан дижитал засаглал ба хөрөнгө оруулалтын орчин:боломж, сорилт, ба бодлогын зөвлөмж ” Г.Номинзул, Б.Мөнхзул (СЭЗИС) “TOP 20 индексийг дагасан ETF буюу биржээр арилжаалагддаг сан нэвтрүүлэх боломж ба түүний багцын компаниудад үзүүлэх нөлөө” тус тус шалгарав.

Шалгарсан илтгэлүүд нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилтууд, боломжит шийдлүүдийг шинэлэг өнцгөөс тодорхойлсон, бодлогын түвшинд ач холбогдол бүхий судалгаанууд байсныг шүүгч багш нар онцолж байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.