0

Цахим орчинд нэгэн иргэн "Монгол HD" телевизийн удирдлагууд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд хаягласан шүүмжлэлийг нийтэлжээ.
Тодруулбал, тус телевиз нь ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ тогтмол суутгадаг боловч 2024 оноос хойш жил гаруйн хугацаанд холбогдох байгууллагад нь тушаагаагүй байгаа юм.
Үүний улмаас ажилчид нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй, банкны зээлд хамрагдах боломжгүй болох зэргээр эрх ашиг нь зөрчигдөх болжээ. Мөн тухайн иргэн "Төлөөд өгөөч гэж хоёр жил гуйлаа" гэсэн байгаа юм.
Улмаар хууль баталдаг, хэрэгжүүлдэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хамаарал бүхий компани ийн ажилчдынхаа нийгмийн баталгааг алдагдуулж буйг иргэд шүүмжилж эхлээд байна.
Сануулахад, "Монгол телевиз" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номингийн аав Л.Чинбат бүртгэлтэй байна. Мөн Ч.Номин сайд 2011-2021 оны хооронд тус компанийн удирдлагаар ажиллаж байсан нь нээлттэй мэдээллийн санд байгаа юм.
Иргэний гаргаж тавьсан "Монгол тв" ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй баримт:

"Монгол телевиз"-ийн бүртгэлийн мэдээлэл:
.png)
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номингийн ажлын туршлага:
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.