dobu.mndobu

Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ү.Оюунзул томилогдсон нь нүдээ олжээ 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-15

Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ү.Оюунзул томилогдсон нь нүдээ олжээ 

Гэрлэх ёслолын ордны захирал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилсон нь нүдээ олсон томилгоо байна. Учир нь Ү.Оюунзул өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан туршлагатай хүн. Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 973 га газрыг эзлэн орших Үндэсний цэцэрлэг хүрээлэн бол нийслэлийн өнгө үзэмжээс гадна яах аргагүй агаар орчны сэлгээ, нийслэлийн зүрх нь болсон газар. 

Тэрбээр урьд өмнө Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлын гол нурууг хийсэн хүн. Талбайн ерөнхий төлөвлөлтийг гаргаж байсан хүний хувиар энэ газрыг өөд нь татах учиртай.  

Цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран тохиролцож, төсвөөс мөнгө гаргахгүй зохицуулж ирсэн хүн. Тухайлбал, “KFC” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийсэн байдаг. 

Одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн театр барихаар төлөвлөсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үндэснийхээ театрыг барих нь ихээхэн ач холбогдолтой. Нийслэлийн зүрх болсон энэ газарт үндэсний урлагийн театр байна гэдэг аялал жуулчлалаас эхлээд олон зүйл хөгжиж босно. 

Хэтдээ жуулчдыг татах нэгэн томоохон газар болгон хөгжүүлэх учраас ажлын туршлага бүхий Ү.Оюунзулыг тус газрын даргаар томилж байгаа нь маш зөв хэрэг боллоо хэмээн салбарынхан үзэж байна.   


С.Данзан


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.