dobu.mndobu

150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд чухал үйл ажиллагаа амжилттай хэрэгжлээ.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр, мөн Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баруун Тооройн баянбүрдэд 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эд болон үсний дээжийг авчээ.

Энэ хүзүүвч нь зөвхөн байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтайгаараа онцлог юм. Ийнхүү цуглуулсан мэдээлэл нь мазаалай баавгайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү судалгаа, хамгаалалтын ажил нь нэн ховордсон мазаалай баавгайн тоо толгойг хамгаалах, тэдний амьдрах орчныг илүү үр дүнтэй хадгалах үйлсэд бодит хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.