0

Энэ сарын 15-нд Туркийн зүүн өмнөд хэсгийн Караманмарас мужид байрлах сургуульд 14 настай сурагч галт зэвсэг ашиглан халдлага үйлдэж, найман сурагч, нэг багшийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Мөн уг халдлагын улмаас 13 хүн бэртэж гэмтсэнээс зургаан хүний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээллэв.
Халдлага үйлдсэн сурагч хэргийн үеэр амиа егүүтгэсэн аж.
Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи уг хэргийг “сурагчийн хувийн сэдлээр үйлдсэн халдлага” хэмээн тодорхойлж, терроризмтой холбоогүй гэв.
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Туркт хоёр өөр сургуульд ижил төрлийн халдлага гарсан нь анхаарал татаж байна. Тус улсад ийм төрлийн хэрэг харьцангуй ховор бөгөөд дээрх явдлуудын дараа аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах шаардлага үүсэж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага үйлдсэн сурагчийн аав цагдаагийн алба хаагч байсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.
Турк улсад галт зэвсэг эзэмших хууль хатуу зохицуулалттай бөгөөд 21-ээс дээш насны, зөвшөөрөл авсан иргэд л буу эзэмших эрхтэй байдаг ч цагдаагийн алба хаагчид албан үүргийн хүрээнд зэвсэг авч явах эрхтэй байдаг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.