0

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотод Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2026.04.16) эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчин, ОУХМ Ж.Анударь алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, Женко клубийн тамирчин Душанбе их дуулгын аварга, ӨҮДАШТ-ий мөнгөн медальт Жамсрангийн Анударь алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Лазиза Хайдароватай барилдаж нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар анх удаа тивдээ түрүүлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.