0

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөөний 07:00 цагаас эхлэн иргэдэд нээлттэй ажиллаж эхэлнэ.
Өвлийн улиралд хуримтлагдсан хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, орчны тохижилт, өнгө үзэмжийг сэргээсэн талаар албаныхан мэдээллээ.
Тус цэнгэлдэх хүрээлэн дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр 07:00–19:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Энэ хугацаанд иргэд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэх юм.
Мөн холбогдох байгууллагаас иргэдийг гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт хүрэлцэн ирж, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна. Сануулахад, 2024 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлж, засвар шинэчлэлийн ажлыг хийсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.