0

Замын-Үүд дэх Гаалийн газрын автозамын зорчигч тээврийг хянах бүсээр зорчиж буй иргэд улсын хилээр нэвтрэхдээ холбогдох хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг удаа дараа гаргаж байна. Тодруулбал,
-Хүнсний бүтээгдэхүүн,
-Эм, эмнэлгийн хэрэгсэл,
-Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн,
-Амьд амьтан хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4 иргэн улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан 8 төрлийн 730 амьтныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд экспортлогч оронд буцаан ажиллаж байна.
Үүнд:
-Нохой 16
-Муур 20
-Тоть 74
-Яст мэлхий 44
-Бах мэлхий 3
-Хавч 6
-Хаместр хулгана 60
-Загас 507 байгаа юм.
Хувийн хэрэглээний жижиг амьтныг хилээр нэвтрүүлэхэд экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээтэй, паспорттой байх, паспортод вакцинжуулалт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын талаарх тэмдэглэгээ хийгдсэн байх шаардлагатай.
Харин худалдан борлуулах зориулалттай импортын амьд амьтан, гэрийн тэжээвэр амьтанд мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон импортын мэдэгдэл, экспортлогч орноос олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээтэй, паспорттой байх ёстой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.