dobu.mndobu

Солонгосын tvN телевизийн бүтээл "Second Signal 2" цацагдах эсэх нь тодорхойгүй болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-17

Солонгосын tvN телевизийн бүтээл "Second Signal 2" цацагдах эсэх нь тодорхойгүй болжээ

Жүжигчин Чо Жин Вуны насанд хүрээгүй байх үеийн гэмт хэргийн талаарх мэдээлэл Солонгос даяар цацагдаж,  тэрбээр энтертаймент болон кино урлаг салбараас гарсан тул түүний гол дүрд тоглосон tvN телевизийн "Second Signal 2" драмын нээлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

"Second Signal 2" нь 2016 оны "Second Signal" драмын 10 жилийн дараа хийгдэж байгаа үргэлжлэл бөгөөд tvN телевизийн 20 жилийн ойд зориулсан төсөл юм. "Second Signal" цурвал 1980-аад оны болон өнөө үеийн мөрдөгч нар шийдэгдээгүй хэргүүдийг мөрдөн шалгахын тулд радиогоор холбогддог гэмт хэргийн процессын тухай өгүүлдэг юм.

Энэ төрөл жанрын драма уран бүтээлийг жижиг гэж үздэг байсан үед амжилтанд хүрсэн tvN телевизийн төсөл юм. Ийм учраас олон шүтэн бишрэгчид "Second Signal" драма дуусахаас өмнө 2-р улирлын бүтээл гаргахыг хүсэж байсан. Гэсэн хэдий ч мөрдөгч Ли Жэ Ханы гол дүрд тоглосон Чо Жин Вун ахлах сургуульд байхдаа үйлдсэн гэмт хэргүүд хожим илэрсний дараа өнгөрсөн оны 12-р сард салбараас гарсан тул "Second Signal 2" одоогоор олны хүртээл болох тодорхой хуваарьгүй болоод байна.

Жо Жин Вуны хувьд ахлах сургуульд байхдаа машины хулгай, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэргээр хорих ангид ял эдэлж байсан гэсэн мэдээлэл гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд салбараасаа гарахаа зарласан. Тэрбээр "Энэ бол миний өнгөрсөн алдааны төлөө хүлээх ёстой зүй ёсны хариуцлага" гэж хэлээд "Би хүн шиг цэх зогсож чадахын тулд чадах бүхнээ хийх болно" гэж хэлж байв.


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.