dobu.mndobu

1-р эмнэлгийн хашаанд байгуулсан 132 автомашины зогсоолыг 5-р сараас ажиллуулна

1-р эмнэлгийн хашаанд байгуулсан 132 автомашины зогсоолыг 5-р сараас ажиллуулна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд энэ онд 5 давхар 132 автомашины зогсоолыг байгуулсан. Уг зогсоолыг улсын комисс 1-р сард хүлээн авсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Тус эмнэлэг нь 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг. Энэ хэрээр авто зогсоолын асуудал хөндөгддөг. Үүнийг шийдэх хүрээнд 5 давхар 132 автомашины зогсоолыг байгуулсан юм.

Тухайн авто зогсоолыг ирэх тавдугаар сараас иргэд ашиглах боломжтой болох аж.

Энэ талаар УНТЭ-ийн Аж ахуйн албаны дарга Б.Тэлмэн ”Бид тухайн зогсоолыг бусдаар гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарласан. Өөрөөр хэлбэ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4,5-д зааснаас бусад төрийн өөрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлж болно гэж зааснаар хувийн аж ахуйн нэгжид түрээслүүлэх гэж байгаа. Тавдугаар сарын 1-нд сонгон шалгаруулалт явуулж, 10-наас хойш ажиллуулж эхэлнэ” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.