dobu.mndobu

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-17

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо

Өнөөөдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 5-р хуралдааныг зохион байгууллаа. Тус хуралдаанаар үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулах, 

Хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгах, 

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай, наадамчин олонд хүртээмжтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг шадар сайд Н.Номтойбаяр үүрэг болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.