dobu.mndobu

"Туулын хурдны замын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулъя"

"Туулын хурдны замын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулъя"

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бидний хийсэн судалгаагаар Туулын хурдны замтай холбоотойгоор нийгмийн сүлжээнд сүүлийн 45 хоногт давхардсан тоогоор 32 сая пост, коммент өрнөсөн байна. Сайтуудад 500 мянга орчим коммент бичигдсэн байна. Энд яригдаж байгаа асуудлуудын дийлэнх нь Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр Туул голын ус багасаж, ширгэх эсэх талаар байна. Уг нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд маш тодорхой дурдсан байгаа. Туул гол нь Хэнтий нурууны өврөөс нийт урсцынхаа 25 хувийг мөнх цэвдгээс авдаг, үлдсэн 75 хувийг нь тухайн жилийн орсон хур борооны усаар тэжээгддэг гэсэн судалгаа бий. Үндсэндээ хур багатай жилд татардаг, хур ихтэй жилд үерлэдэг. Энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэл өгөх ёстой юм байна. Энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулъя. 

Ерөнхий сайдын санаачилсан "Чөлөөлье" аяны хүрээнд Нийслэл Улаанбаатар хотоос олгодог мэдэгдлийн тогтолцоотой 100 гаруй үйлчилгээнүүдийг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Тэр үйлчилгээнүүдийн жагсаалтыг би цахим хуудастаа нийтэлсэн. Тэнд ТҮЦ гэж нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцэж байна. Судалгаагаар иргэдийн 90 хувь нь ТҮЦ болохгүй байна. Тэнд хугацаа нь дууссан, муудсан бүтээгдэхүүн худалдаалаад байна гэж дүгнэлт гарсан. 

Гуравдугаар сарын 15-нд би скүүтер, мопедтой холбоотой захирамж гаргасан. Зөвхөн унадаг дугуйны болон мопедын тэмдэглэгээтэй замаар явах ёстой. Явган хүний замаар явж болохгүй гэдэг захирамж гаргасан. Захирамжийг ХЗДХЯ-ны харьяа ЦЕГ хэрэгжүүлэх ёстой" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.