0

Honor компанийн бүтээсэн тус робот Бээжинд болсон 21 км-ийн хагас марафоныг 50 минут 26 секундэд туулсан нь хүний тогтоосон дээд рекордыг эвдэж дэлхий нийтийг алмайруулав. Хагас марафоны дэлхийн дээд амжилтыг Угандагийн гүйгч Жейкоб Киплимо 57 минут 20 секундээр эзэмшдэг билээ.
169 см өндөр, тод улаан өнгийн хийцтэй робот нь уралдааны турш тэнцвэрээ хадгалж, барианы шугам хүртэл хурдаа сааруулахгүй гүйсэн байна.
Энэ тэмцээнд 100 гаруй робот оролцсон бөгөөд өмнөх жилтэй харьцуулахад оролцогчдын тоо эрс нэмэгдсэн ч робот “Lightning” илт давуу амжилт үзүүлжээ. Харин хүний ангилалд Жао Хайжие, Ван Цяошя нар түрүүлсэн бөгөөд тэд нэг цаг гаруй хугацаанд замыг туулсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү амжилт нь Хятад улс робот технологийн салбарт хурдацтай хөгжиж, дэлхийн технологийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлж байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс роботыг стратегийн чухал салбарт тооцож, үйлдвэрлэл болон судалгаанд ихээхэн хөрөнгө оруулж байгаа бөгөөд роботын хөгжил нь “технологийн шинэ өрсөлдөөний талбар” болж байна гэж дүгнэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.