0

НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцуулжээ.
Тухайлбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан бөгөөд чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Мөн Гандантэгчинлэн хийд орчмын бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх саналуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа тэргүүтэй Баянгол дүүргээс сонгогдсон 5 төлөөлөгчийн хамт өргөн барив. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.