dobu.mndobu

Улсын дотор улс байгуулчих гээд байсан Х.Нямбаатарын гар хөлийг шалгаж эхэллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-21

Улсын дотор улс байгуулчих гээд байсан Х.Нямбаатарын гар хөлийг шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн, сайдын өндөр карьер дээрээс уруудан, Хотын даргын суудалд заларсан Х.Нямбаатар санаанд багтамгүй олон төсөл хөтөлбөр ярьж, эхлүүлсэн. Х.Нямбаатарын эхлүүлсэн болон эхлэх гэж байгаа ажилд алдаа ч бий, оноо ч бий. Туулын хурдны замыг гэхэд 2.3 их наяд төгрөгийн төсвөөр барина хэмээсэн. Тиймээс ажлыг шалгахаар зогсоосон ч саяхан барихыг зөвшөөрсний цаана асар том эрх ашиг байна. Энэ мөнгөөр бараг дагуул хот барьчих байх. 

Мөнхүү Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 500 сая ам.долларын бонд босгож, яаран сандран “Голомт”-ын хэрэгжүүлж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу хяналтгүй хийсэн зэрэг томоохон ашиг сонирхол байгааг нуухгүй. Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвөөс эхлээд олон төсөл түмний таалалд нийцэж байгаа ч томоохон мөнгөн дүнтэй төслүүдийг өнгийгөөд харахаар цаана нь мөнгөний ашиг сонирхол байгааг эх сурвалжууд дэлгэх болов. 

Тиймдээ ч өнөөдөр таны орлогч Т.Даваадалайг хуулийн байгууллагаас шалгаад гэм буруутайд тооцож байх шиг байна. Одоо Х.Нямбаатар даргын туслах байсан Т.Сэргэлэнбаатарыг шалгаж байна. Т.Даваадалай Туулын хурдны зам дээр ажиллаж байгаа бөгөөд түүний эхнэрийн компани нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ хийнэ гэж 20 тэрбум төгрөг авсныг баримтаар дэлгэсэн. Мөн Т.Даваадалайгийн дүүгийнх нь компани тодорхой хэсэгт туслан гүйцэтгэгчээр орчихсон гэх зэрэг зүйлс байгаа учраас хуулийн байгууллага шалгаж байна. 

Энэ мэт төсөл хөтөлбөрөө Төрд ч танилцуулж, ард түмэнд нээлттэй танилцуулахгүй байгаад л хамаг учир бий. Тиймээс энэ бүх зүйлийн дээр сууж байгаа Хотын дарга Х.Нямбаатарыг ч хуулийн байгууллагаас шалгаж таарна. Зөвхөн гүйцэтгэгч нөхдөөс ийм хэмжээний мөнгөний будилаан илэрч байхад жинхэнэ эзнээс чухам ямар хэмжээний будилаан гарч ирэхийг мэдэхгүй. 

Нийслэлд Туулын хурдны зам гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийхэд дургүйцэх хэн байх билээ. Гагцхүү өнгөрсөн жилээс ярьж эхлэхдээ л энэ талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй байсан. Хурдны зам барихад хэдий хэрийн төсөв яаж босгох юм, байгаль орчинд нөлөөлөх сөрөг зүйлийн тухай мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгч, хаанахын хэдэн компани ямар шалгуураар ажиллах юм гэх хүртэл нээлттэй явах ёстой байв. Гэтэл Х.Нямбаатар тэргүүтэн дээрээ Төргүй, дороо түмэнгүй мэт аашилж, улсын дотор улс байгуулчих гээд байгаа учраас хуультай орон шалгаж таарна. Гэм буруутай бол яллаж таарна. 

Томоохон төслүүд дээр Хотын дарга маань шуудхан л хулгай хийх гэж байгаа мэт чимээгүй байж байгаад аливаа ажлаа гэнэт эхлүүлж, нийслэлчүүдийн уур цухлыг бардаг. Ингэхдээ гудамж талбай, Туулын эрэг тохойгоос эхлэн Төрийн ордон хүртэл маргаан өрнүүлж байгаагийн цаана юу байгааг хуулийн байгууллага тогтооно биз ээ. 

С.Данзан 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.