dobu.mndobu

Нийслэлийн МАН-ын хороо маргааш хуралдана

Нийслэлийн МАН-ын хороо маргааш хуралдана

Нийслэлийн МАН-ын хороо маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа юм. 

Сануулахад, Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Тэр сүүлийн өдрүүдэд Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор шүүмжлэлд өртөөд буй. Улмаар уг төслийг зогсоож, хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэрийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал гаргасан билээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.