0

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 04-р сарын 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +7...+9 градус дулаан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.