dobu.mndobu

Х.Нямбаатар: Охин маань нохойны жерки хийж зардаг, тэр тийм хууль бус юм уу

Х.Нямбаатар: Охин маань нохойны жерки хийж зардаг, тэр тийм хууль бус юм уу

Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж дуусжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар намын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гурван үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, тайлан илтгэл тавьсан. Хоёрдугаарт, Санхүүжилтийн төлөвлөгөө батлах, гуравдугаарт зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Нэмж асуудал хэлэлцэх хүн гарч ирээгүй. 

Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээс Н.Учралыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонголоо. Мөн намын дэд дарга Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан Н.Баярмөнхийг, Нийслэлийн намын хорооны хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш нарыг нөхөж сонголоо.

"Надтай өрсөлдөх хүн байхгүй байхад намайг огцруулж өгөөч, надтай өрсөлдөх хүн байна уу" гэж би ярьж болохгүй болохоор өөр юм байсангүй. 

Охин маань нохойны жерки хийж зардаг. Тэрийгээ инстаграмаар сурталчилдаг. Тэр нь тийм хориотой, хууль бус юм уу. Хүмүүс хувцас хунар сурталчилж зардаг шиг тэжээж байгаа нохойныхоо нэр дээр цахим хаяг нээж, түүгээрээ сурталчилгаа хийдэг. 

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Дөнгөж сэхээнээс гарч байгаа хүний тухай тийм мэдээлэл явууллаа. Өглөө босоход гэрийн дээр дрон нисгэж байна. Ингэж харлуулдаг улстөрийн технологитой болчихлоо. Би харлахгүй" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.