dobu.mndobu

Цэргийн зарлан дуудах авсан ч орон нутагтаа ОЧИХ БОЛОМЖГҮЙ оюутнуудын анхааралд

Цэргийн зарлан дуудах авсан ч орон нутагтаа ОЧИХ БОЛОМЖГҮЙ оюутнуудын анхааралд

Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар үргэлжилж байна.

Сүүлийн өдрүүдэд орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлага үүсэж, хүндрэл гарч байгаа талаар асуулт ирж байна.

Энэ талаар Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа үедээ тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй. Гэхдээ иргэн орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор орох боломжтой.

Жишээ нь, Хөвсгөл аймгийн харьяат оюутан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг бол цэргийн зарлан дуудах мэдэгдэл, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын товчоонд очиж болно гэсэн үг юм” гэлээ.

Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу аравдугаар сард явагдана.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны эрэгтэй иргэдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд уг зохицуулалтад нэгэн адил хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж буйгаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.